Зорчигч тээвэрлэсэн автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас баржээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар автобус замын хажуу руу онхолдож, нэг хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газарт автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас барсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments